Эрүүл аюулгүй байдлын индекс

Улаанбаатар хотын иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай чухал, багц үзүүлэлтүүдийг боловсруулах, дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын суурь түвшинг тогтоох зорилгоор Эрүүл аюулгүй байдлын индекс(ЭАБИ)-ийг боловсруулсан билээ.

Энэхүү арга аргачлал нь Монгол улсын Ерөнхийлөгчийн "Том төрөөс - Ухаалаг төр рүү шилжих" санал, санаачлагыг дэмжсэн, судалгаа, нотолгоонд суурилсан, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн нийслэл, дүүрэг, хороо ЭАБИ-ийн 2012 оны суурь түвшинд үндэслэн дүүрэг, хорооны хөгжлийн түвшингээ тогтоох, үр дүнг бодитоор хэмжих, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үр дүнтэй төлөвлөлтийг хэрэгжүүлэх, иргэд, олон нийт, төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, арга зүйд чиглүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Видео
Вэб статистик
Өнөөдөр: 53
Энэ 7 хоногт: 538
Энэ сард: 1414
Энэ жил: 13022
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар
Утас: (11)-321925
Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар
Утас: (11)-330899